УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монголд Улсад ч бас ингэх нь зөв” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн дунд санал, шүүмжлэлийг багагүй хүртээд байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр "Охидын нөхөн үржихүй, сурч боловсрох эрхийн асуудлаар ингэж тоглоом шоглоом хиймээргүй байна. МУ-д л анх хөндөж тавьж бгаа болохоос дэлхий даяар хүчээ авч буй хүний эрхийн хөдөлгөөн шүү. Хүмүүс их дэмжин хүлээн авч бна. Цөөн тооны хүмүүс эргэлзсэн, эсэргүүцсэн байр суурьтай байна" хэмээн жиргэжээ.
Охидын нөхөн үржихүй, сурч боловсрох эрхийн асуудлаар ингэж тоглоом шоглоом хиймээргүй байна. МУ-д л анх хөндөж тавьж бгаа болохоос дэлхий даяар хүчээ авч буй хүний эрхийн хөдөлгөөн шүү. Хүмүүс их дэмжин хүлээн авч бна. Цөөн тооны хүмүүс эргэлзсэн, эсэргүүцсэн байр суурьтай байна https://t.co/l9bxJnFPuZ
— MunkhtsetsegMP (@MpMunkhtsetseg) February 8, 2022