Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1192 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 593 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 599 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2062 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1364
-Хүндэвтэр 3490
-Хүнд 537
-Нэн хүнд 60 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21895 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5451 иргэн байна. Үүнээс 437 нь жирэмсэн, 1072 хүүхэд байна.