Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд лигийн сагсчид хэдэн төгрөгийн цалин авдаг вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн энэ улирлын Бүх-Оддын тоглолт болох гэж буйтай холбогдуулан Монголын сагсчид болон NBA-ийн сагсчид хэдэн төгрөгийн цалин авдаг талаар мэдээлэхээр бэлдлээ. Аль ч орны лигт тамирчид өөрийн ур чадвараа үнэлүүлэн цалингаа тохирч тооцуулдаг. Тиймээс тамирчин бүрийн цалингийн хэмжээ, цалинд өөрчлөлт орох гэрээ өөр өөр байдаг.

NBA-ийн хамгийн шилдэг тамирчид жилд 40 сая ам.доллараас /112 тэрбум төгрөг орчим/ дээш цалин авдаг. Харин хамгийн бага цалинтай тоглогч жилд 1 сая ам.доллараар /2.8 тэрбум төгрөг орчим/ цалинждаг байна.

Харин Монголын Дээд лигийн хамгийн шилдэг тамирчид жилийн 30-40 сая төгрөгийн гэрээг багтайгаа байгуулдаг байна. Үүнээс гадна тодорхой хэдэн жилийн гэрээ хийн орон сууц авах гэх мэт цалин, урамшууллын сонголтууд байдаг аж. Харин хамгийн бага цалин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох нэг сарын 420 мянган төгрөгтэй тэнцдэг байна.

Монголын дээд лигийн дундаж сагсчин сард 2 сая орчим төгрөгийн цалин авдаг байна. Иймээс заавал давхар ажил хийх шаардлагагүй болж байгаа бөгөөд сагсан бөмбөгийг дагасан бизнесийн орчин улам өргөжих төлөвтэй байгаа энэ үед зөвхөн сагс тоглоод, бэлтгэлээ хийгээд амьдрах боломж нөхцөл улам бэхжсээр байгаа юм.

Монголын сагсан бөмбөгийг дагасан бизнесийн орчин өргөжин тэлэхийн хэрээр тамирчид өөрсдөө тоо бодох, бусад асуудалд санаа зовох бус тэдгээрийг өөрт хамгийн ашигтайгаар зохицуулагч агенттэй болох хэрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүд хэлж буй юм.

Улсын дээд шүүх МАН, АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
Улсын дээд шүүх МАН, АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.