Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Нийт халдварын тоо бүртгэгдсэн тохиолдлоос 2-4 дахин өндөр байх боломжтой

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ковидын халдварын цаг үеийн нөхцлийн байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Омикрон хувилбарын халдварын хувьд бүртгэгдэж байгаа тооноос гадна бүртгэгдээгүй байгаа, шинж тэмдэггүй байгаа тохиолдлын тоо 2-4 дахин өндөр байх боломжтой. Онолын хувьд халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдлоос 2-4 дахин өндөр байх боломжтой.

Манай улсын хувьд 2021 оны долдугаар сараас хойш ковидтой дасан зохицох амьдралын хэв маягт шилжсэн. Бидний дараагийн давуу тал нь бид вирусийн эсрэг эмчилгээг өрхөөр хийж, эрт эхлүүлэх тактикыг ашигласан. ДЭМБ-ын зүгээс ковидын эмчилгээг иргэдэд илүү ойр, дөт замаар байлгахыг зөвлөж байгаа.

Ковидын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад pandemic хэлбэрээс endemic хэлбэрт шилжиж байна. Энэ нь нас баралт буурч, халдварын тохиолдол огцом бус, нам өндрөөр явж байгаа гэсэн үг юм" гэв.

Сар шинийн өдрүүдэд 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ
Сар шинийн өдрүүдэд 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.