Сар шинийн өдрүүдэд нийслэл хотоос 30000 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцсон байна. Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд анхаарууллаа.