Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 637 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 392 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 245 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2052 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1555
-Хүндэвтэр 3675
-Хүнд 574
-Нэн хүнд 69 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 28970 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 5873 иргэн байна. Үүнээс 518 нь жирэмсэн, 1201 хүүхэд байна.