УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлаар Төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Та нар төрийн мөнгө гэж яриад байх юм. Төрд мөнгө байдаггүй юм. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. МАН мөнгө, төгрөг ард түмэнд бэлэглэж байгаа юм шиг яриад байна. Тийм юм байхгүй. Инфляцид ард түмний цалин, тэтгэврийг идүүлчихээд өнөөдөр аргалсан маягаар хууль баталж байна. Цаашдаа инфляцтай уялдуулаан төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй.
Ванга шиг хэлчихье. Хоёрдугаар сардаа багтаад бензиний үнэ нэмэгдэх байх. Цаашдаа иймэрхүү маягаар яваад байх юм уу. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол бид цагаан сарын өмнө нэмэхгүй байх байж" гэв.