Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн Олимпын нээлтэд Төв Азийн таван орны удирдагчид оролцоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 29 секунд

АНУ тэргүүтэй орнуудын дипломат бойкот болон цар тахал гэсэн хоёр сөрөг хүчин зүйлтэй тулгараад байгаа Бээжингийн өвлийн Олимпын нээлтэд Төв Азийн таван орны удирдагчид оролцохоо мэдэгджээ.

Казахстан, Тажикстан, Киргизстан, Туркменистан, Узбекистаны Ерөнхийлөгч нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийх үеэрээ олимпийн нээлтэнд оролцохоо “тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг арга хэмжээнд оролцохоо илэрхийлсэн цөөн хэдэн төрийн тэргүүн нарын нэг юм.
Ши Жиньпин цахим уулзалтын үеэр энэ онд Төв Азийн орнуудад дахин 50 сая тун вакцины тусламж үзүүлж, шаардлагатай орнуудад уламжлалт анагаах ухааны төв байгуулна гэдгээ амласан байна. Мөн тэрбээр, ирэх гурван жилийн хугацаанд БНХАУ-ын зүгээс тус таван оронд ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх төслүүдэд зориулж 500 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Түүнээс гадна БНХАУ терроризм, хэт даврагч, салан тусгаарлах үзэлтнүүдтэй тэмцэх чиглэлд дээрх таван оронтой хамтран ажиллаж, хилийн хяналт болон бүс нутгийн аюулгүй байдлын хүчирхэг сүлжээг бий болгоно гэж мэдэгдсэн байна.

“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“
“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна