Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтран Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох, "Увсын чацаргана" газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг 2019 онд эхлүүлсэн.

МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлт зэргийг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэсэн юм

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай.

Манай улсын дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангалаа
Манай улсын дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангалаа
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ