Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИЙСЛЭЛ: Өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацлаа

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 37 секунд

Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. Ингэхдээ шөнийн 02.00 цагаас хойш нийт 136 тонн бодисыг 01.30 цагийн давтамжтайгаар зам талбайд цацсан байна.

Тэгвэл энэ сарын 24-ний 06.00 цагаас хойш буюу өглөөний ээлжид 22 бригадын 270 орчим зам талбайн үйлчлэгч ажилдаа гарчээ. Мөн 16 бичил техник, таван шүүртэй машин, найман хог тээврийн машинаар зам талбайн цэвэрлэгээг хийж байгаа юм. Шөнийн ээлжийн ажилчдын цацсан давс, бодисын хайлалт сайн явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн зам талбайн үйлчлэгч нар халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй гүүр, туннель, нүхэн гарц, өгсүүр болон уулын замыг анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7.4 хувиар өсчээ
 
ЭМЯ-ны авлига авсан 26 ажилтанд холбогдох хэргийн шүүх хурал Дээд шүүхээс ХОЙШИЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.