Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7.4 хувиар өсчээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 7,4 хувиар өссөн байна.

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж бэртсэний 6 гарц гарамгүй хэсгээр, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж гэмтэж бэртсэн 5 осол бүртгэгдсэний 3 явган зорчигч байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Энэ 7 хоногт Нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

Иргэд ААН-үүдийн цэвэрлээгүй талбайд халтирч унан бэртсэн тохиолдолд хохирлоо нэхэмжлэх эрхтэй
Иргэд ААН-үүдийн цэвэрлээгүй талбайд халтирч унан бэртсэн тохиолдолд хохирлоо нэхэмжлэх эрхтэй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.