Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Г.Түвдэндоржийг томилсон. Түүний хувьд 1980 онд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр
2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага,
2007-2016 он, хувийн хэвшилд ажилласан.
2017-2018 он, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга
2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд
Улсад 14 жил ажиллаж байна.