Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Ш.Раднаасэд гишүүн эзэмших, ашиглах хоёроо ялгасны дараа попрох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

УИХ-ын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Надад асуулт гэх юм уу, санал гэх юм уу нэг зүйл байна. “Бурхан гуйсан ч миний Монголын газар нутгаас бүү өг” гэдэг зарчим ингээд үгүй болж байна. Монгол Улсын газар нутаг гадаадын иргэдийн гарт орох эрсдэл үүслээ. Одоо Монголын газар гадаадын хэчнээн иргэдийн нэр дээр байгаа бол. 10.000 лав давсан байх. Хэдхэн банк, хариуцлагагүй компанид газраа алдсан хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тусгаар тогтнолдоо халдах нь зөв юм уу. Үүнийг би асуумаар байна.
Одоо барилгын жижиг компани үлдэхгүй. Хөрөнгө компаниуд л үлдээд бусад арчигдах эрсдэл бий боллоо. Иймэрхүү зүйлийг бодолцож, судалж байж энэ хуулийг батлах хэрэгтэй. Гадаадын иргэнд газар өмчлүүлэх нөхцлийг бүрдүүллээ. Эх оронч гэх үү. Эх орноосоо урвагч гэх үү. Би үнэнийг чинь л хэлж байна, Б.Энхбаяр аа” гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зарим нөхөд минь намайг “Чи их поп байна шүү” гээд байдаг юм. Би энэ асуудалд Ж.Раднаасэд дарга шиг попорч чадахгүй юм байна. Түүнийг барахгүй юм байна. Би чинь эх орноо худалдагч, цаазаар авбал таарах нөхөр юм байна шүү дээ. Ж.Раднаасэд дарга хуулийн “А” үсгээ мэдэж байгаа юу. Би санаачилсан хуулиндаа “Дундын хэрэгцээнд эзэмшүүлнэ” гэж оруулж ирсэн. Эзэмшилд зөвхөн Монгол Улсын иргэд яригддаг. Гадаадын иргэдэд газрыг зөвхөн ашиглуулдаг. Үндсэн хуулинд бичээтэй бий. Би ашиглуулах тухай энэ хуулинд нэг ч өгүүлбэр оруулаагүй. Зөвхөн “эзэмшүүлнэ” гэж байгаа. Эзэмших, ашиглах хоёроо ялгадаггүй юм уу. Үндсэн хуулиа уншчихаад попор л доо” гэв.

ТАНИЛЦ: БОАЖЯ-ны ТНБД-ыг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат гэж хэн бэ
ТАНИЛЦ: БОАЖЯ-ны ТНБД-ыг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат гэж хэн бэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.