Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ихбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ажилдаа хариуцлагагүй хандсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Энэ дагуу Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярыг чөлөөлөх бололтой.

Д.Ихбаяр нь өнгөрсөн долоо хоногт шахмал түлшний үнэ хямд байгаа учир иргэд ихээр түлж, агаарын бохирдолд нөлөөлж байна хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр хэлж, олны шүүмжлэлд өртсөн билээ. Мөн тэрбээр ажлаа аваад сар хүрэхгүй хугацаа болсон талаар мэдээлээд байсан юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон дэд сайд, ТНБД нарыг нь чөлөөллөө
БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон дэд сайд, ТНБД нарыг нь чөлөөллөө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.