Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 14 хэм хүйтэн

Ангилал
Бусад
Хэзээ
Унших
2 минут 31 секунд

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, өдөртөө Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас хялмаална. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Залилагчдад ХАНДИВ БҮҮ ӨГ
 
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.