Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12:30 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болжээ.

Сануулахад, Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн нэрэмжит барилдаанд  О.Хангай, М.Бадарч тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн нэрэмжит барилдаанд О.Хангай, М.Бадарч тэргүүтэй бөхчүүд зодоглоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд