Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.
Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
Өнөөдрийн барилдаанд улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар нарын зэрэг бөхчүүд бүртгүүлжээ.