Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хуурамч цагаар даралт, цусан дахь хүчилтөрөгчөө хэмжсэнээр эрүүл мэнддээ эрсдэл учруулж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 24 секунд

Техник технологи хөгжихийн хэрээр бид ухаалаг хэрэглээндээ илүү анхаарал болгоомжтой хандах цаг нь болж буй. Тэгвэл бидний олонх нь ухаалаг цагны талаар сонссон боловч энэ талаар төдийлөн мэдлэггүй байдаг. Иймээс иргэд хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирох олон тохиолдол гардаг аж.

Ухаалаг цаг нь бугуйн цаг хэлбэртэй цагийн утгыг заахаас гадна тооцоолуур болгон ашиглаж, утаснаасаа мэдэгдэл хүлээн авах, хөгжим сонсох, зарим цагуудад зүрхний цохилтыг шалгагч, алхам тоолуур гэх мэт хэрэгслүүдээр тоноглогдсон байдаг. Тэгвэл манай улсад онлайнаар болон лангуун дээрээс худалдаалагддаг урд хөршөөс орж ирсэн хямд үнэтэй ухаалаг V6 загварын цагууд нь цусан дахь хүчилтөрөгч, даралт зэргийг буруу хэмжиж иргэдийн эрүүл мэнд, хөрөнгө мөнгөнд заналхийлж байгаа талаар Экспертүүд анализ хийж тогтоосон байна. Ингээд Д.Бат-Өлзийгөөс дараах асуудлаас тодрууллаа.

"Цагаан цаас хэмжсэн ч даралт 80/125 хүчилтөрөгч 95 байх жишээтэй"

-Сайн байна уу? Таныг V6 загварын цаганд анализ хийсэн гэж сонслоо. Яг ямар ямар асуудал гарч ирэв?

-V6 загвар дээр схемийн анализ хийж үзсэн. Мэдээллийн аюулгүй байдлын судлаачийн хувьд бүх л төрлийн бүтээгдэхүүн дээр судалгаа хийдэг. Сүүлийн үед даралт, цусан дэх хүчилтөрөгч хэмждэг ухаалаг бугуйвч онлайнаар худалдан авч схем дээр анализ хийлээ. Үнэхээр цусны мэдрэгч оптик чипны оронд 2 ногоон Лэд диод тавьсан байна. Тиймээс юу ч хэмжихгүй. Харин програм нь хуурамчаар жаахан хэлбэлзэлтэй үр дүн үзүүлж байна. Цагаан цаас хэмжсэн ч даралт 80/125 хүчилтөрөгч 95 байх жишээтэй.

"Хятадын хууль бус үйлдвэрлэгч нар ойролцоо юм шиг функцтай хийж, үнэ цэнэ хүрдэг хэсгүүд дээр хуурах аргалах маягийн зүйл хийдэг"

Бүтээгдэхүүнүүд хуурамч нь 50,70 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна. Яг жинхэнэ нь 200 мянгаас дээш үнэтэй юм билээ. Яагаад хямд гаргаж багйаа шалтгаанууд байдаг. Хятадын хууль бус үйлдвэрлэгч нар ойролцоо юм шиг функцтэй хийж, үнэ цэнэ хүрдэг хэсгүүд дээр хуурах аргалах маягийн зүйл хийдэг. Харахад оосор адилхан. Хамгийн гол нь дотоод үнэ цэнэтэй хэсэг буюу схемүүд нь хуурамч, дураараа хийсэн байдаг.

Үүнд иргэд хууртаж миний даралт хэвийн,. цусан дахь хүчилтөрөгч хэвийн байна гэж хэлээд байна. Энэ нь өөрөө сөрөг үр дагаврыг авч ирж байна. Жишээлбэл хүний цусан дахь хүчил төрөгч багасвал түүнийгээ хуурамч цаганд итгээд яваад байвал амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй учирна. Энэ бол хүмүүсийн эрүүл мэнд хэрэглэгч нараа хохироож байгаа хэрэг. Энэ бол эрүүл мэндтэй холбоотой их чухал асуудал шүү.

-Мөн хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол ч гараад байх шиг байна?

-Тэгэлгүй яах вэ. Мөн саяын цагд л гэхэд цэнэглэдэг хэсгийн чипийг суулгалгүйгээр шууд залгасан байсан. Энэ тохиолдолд ямар асуудал үүсэх вэ гэхээр цэнэглэж байх явцдаа батериагаа шатаачихдаг юм. Хамгийн чухал асуудал нь коронавирусийн дараа хүмүүс цусан дахь хүчил төрөгчөө хянах гээд байдаг болсон байна. Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс цагандаа итгээд эмчилгээгээ хийлгэхгүй яваад байна шүү дээ. Наанадаж даралтаа буруу хэмжиж буйг мэдэхгүй харвачих юм бол яана

-Цаашид үүнээс сэргийлэх ямар арга зам байна вэ?

Өндөр хөгжилтэй орнууд бол маш өндөр шалгуураар хянадаг юм билээ. Манайд тэгж хянах боломжгүй учраас экспертүүд нь сайн түгээж байх хэрэгтэй. Уул нь хил гаалиар оруулж ирэхдээ эрх бүхий газрууд нь сайн хянаж байх хэрэгтэй юм л даа.

-Ухаалаг цаг худалдаж авахдаа юун дээр илүү анхаарах вэ

-Бренд, чанар дээр нь анхаарах хэрэгтэй. Дээр нь нэмээд мэргэжлийн экспертүүдийн судалгааны материал, анализуудыг харах хэрэгтэй. Бүтээгдэхүүн гарлаа гэхэд л экспертүүд анализаа хийчихсэн байдаг. Хэрэглэгч нар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Хуурамч бүтээгдэхүүн сонгох нь өөрөө буруу гэдгийг л хэлье.

Тэгвэл эрүүл мэндийн байгууллагад хулхи цагны тоолуураас болж хохирсон иргэд ирж байсан уу?

Кронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж иргэд цусан дахь хүчил төрөгчөө шалгах нь нэмэгдсэн гэнэ. Мөн сахарын өвчтэй хүмүүс ч ялгаагүй шалгадаг. Харин одоогоор тус бугуйн цагаар цусан дахь хүчил төрөгчөө буруу хэмжин амьсгалын дутагдалд орсон иргэд өрхийн эмнэлгүүдэд ирээгүй байгаа аж. Гэхдээ буруу хэмжээд өөрийн амь нас эрүүл мэнддээ аюул учруулах вий гэж боддог талаараа эмч нар хэлж байлаа.

Харин бидний орсон гурван өрхийн эмнэлэгт ухаалаг цагны буруу тоолуураас болж даралт нь ихэссэн, багассан иргэд орж ирдэг талаар ярьж байсан юм. Эмч нар ярихдаа "Хэдий техник технологи ч гэсэн сул тал байгаа байх. Дотор нь юу байдгийг мэдэхгүй. Цусан дахь даралт ихсэх нь сүүлийн жилүүдэд залууст ч ажиглагдах болсон. Харин цагаараа буруу хэмжиж харвах шахсан хүн ирж л байсан. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж байж, өөрийн даралт, цусан дахь хүчил төрөгч зэргээ тогтоолгох хэрэгтэй гэж зөвлөе" гэв.

Хуурамч цаг худалдан борлуулж иргэдэд эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулж байгаа тал дээр анхаарал хануулдаг уу?

Бид хуурамч цаг нь иргэдийн эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс асууж тодруулахад "Манайд одоогоор иргэдээс хохирсон гэх гомдол ирээгүй учраас хяналт шалгалтын ажил хийгээгүй байна" гэдэг хариултыг өглөө.

Эцэст нь ухаалаг утас, ухаалаг цаг, цахилгаан гэр ахуйн бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж буй тохиолдолд баталгаатай найдвартай газраас авч занших хэрэгтэй аж.

УОК 18.00 цагаас мэдээлэл хийнэ
УОК 18.00 цагаас мэдээлэл хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.