Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: АН-ын бүлгийн хуралд Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр суусан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн хуваагдлын талаар байр сууриа илэрхийлээ. Сануулахад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын АН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм үйлчилж эхэлсэн. Энэ дүрмээр гишүүд АН-ын гишүүн л юм бол хуралдаа суух үүрэгтэй. Өнөөдрийн УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор найман гишүүнтэй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон миний бие бүлгийн хуралд суусан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нар гадаадад байгаа. Эмнэлэгт А.Адъяасүрэн гишүүн байгаа. Тиймээс өнөөдрийн хуралд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бид хоёр суусан" гэв.

Гэр бүлийн хүчирхийллийн 156 дуудлага бүртгэгджээ
Гэр бүлийн хүчирхийллийн 156 дуудлага бүртгэгджээ
 
Ерөнхий сайд Н.Учрал “Ерөнхий сайдаас асууя“ нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Ерөнхий сайдаас асууя“ нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.