Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХҮН“ хэмээх статусаасаа онцгойрох гэсэн дарга нарын “СУПЕР ЭГО“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 27 секунд

Сүүлийн үед манай сайд, дарга нарын нийгэм дахь "ХҮН" хэмээх статусаасаа онцгойрох гэсэн "СУПЕР ЭГО" нь хүчтэй ажиглагдах боллоо. Цонх хаасан ч, коронавирусийн нөхцөл байдлыг талаар ярьсан ч өөрсдийгөө дээш нь шидэх цаашлаад "Би ийм зүйл хийлээ гэж үү, яав ч энгийн хүн биш байж" хэмээн өөрөөрөө бахархаж бардах болов. Энэ нь маш жижигхэн асуудал юм шиг хэрнээ цаад углуурга нь бол идээ бээрэндээ идэгдсэн хатиг мэт асуудал юм. Нийгмийн давхарга баян, хоосны ялгаа үүсэж сайд дарга нар давуу эрх эдлэх ёстой гэх ойлголт бидний тархинд өөрийн эрхгүй суусаар байна гэсэн үг.

ЖИШЭЭ 1. "Туслах зураг дарчихсан байна"

УИХ-ын гишүүн П.Анужин оны өмнөхөн өөрийн өрөөний цонхыг модоор хааж зурагаа цахимд байршуулж гайхалтай зүйл хийсэн мэтээр харуулав. Гэтэл уг зүйл нь бидний өдөр тутамдаа хийдэг энгийн л нэг зүйл шүү дээ.

Тэрбээр "Ажлын өрөөн дахь хуучны модон цонх. Уртхан иштэй модоор нээж хаана. Өвөл болохоор хүүхэд үеийнх шиг голд нь хөөсөнцөр, хөвөн хийж дулаалдаг, их дотно санагддаг. Манай өрөөнд зочилсон иргэд сонгогчид ийм энгийн, жижигхэн өрөө байдаг юм уу гэж асуудаг. Төсөөлөл нь өөр байдаг бололтой. Өрөөний хаалга мөн л хуучны янзаараа.

Өрөөгөө гэрэлтэй болгох шинэ хөшиг, суух сандлаа өөрөө авч очсон. Монгол төрийн бодлого тасрахгүй үргэлжилж ирсэн ийм эгэл өрөөнд ажлаа хийдэг билээ" гэжээ.

ЖИШЭЭ 2. "Нэг тархвал ялгахгүй юм билээ"

Зам тээврийн сайд асан М.Зоригтын "Украины Ерөнхийлөгч корона тусчээ" гэдэг постны доор Эрүүл мэндийн сайд асан Сарангэрэл "Нэг тархвал ялгахгүй юм билээ” гэжээ.

Коронавирусын халдвар даргад халдаж чадахгүй байна гэсэн үг юм шиг байгаа юм. Энгийн "МОЛХИ" надад бол халдварлачихаад даргыг бол энэ "ДАРГА" байна больё чи минь гэх мэтээр харж байна л даа. Үүнээс харахад л орчин үеийн хэллэгээр бол "БОСС" анги хэт их үүсээд буйн илрэл. Яг ийм сэтгэхүйнээс дарга жирийн иргэн хоёрын хооронд асар их ялгаа байдаг гэдгийг харж болно тийм үү.


Бидний сайд дарга нараа тахин шүтдэг, бялдууч сэтгэлгээ анги давхарга үүсгэх нөхцөл боломжийг бий болгож байж болзошгүй

Нийгмийн давхарга гэдэг нь нийгмийг дээд ба доод нийгмийн нэгжүүдэд хэвтээ байдлаар хуваах явдал бөгөөд өөрөөр хэлбэл эрх мэдэл, өмчлөл, нийгмийн үнэлгээ, сэтгэл ханамжийн хувьд тэгш бус албан тушаалын шатлал дахь аливаа нийгмийн бүлэг, нийгмийн хандлагыг илэрхийлдэг.

Давуу байдал, захирагдахуйн харилцаагаар хоорондоо холбогдсон байнгын бүлгүүд эсвэл ангиллуудад хуваагдах явдал юм, учир нь гишүүдийн жинхэнэ тэгш байдал нь хэзээ ч хэрэгжиж байгаагүй домог гэж үздэг.

Гэтэл манай улсын хувьд нийгмийн харилцаанд орж байгаа гишүүд, иргэдийн дийлэнх хувь нь гишүүд сайд дарга нараа хамгийн мундаг бараг л тэнгэрээс унаад ирчихсэн аятай авч үздэг сэтгэлгээ нь нийгмийн анги давхарга үүсэх нөхцөл боломжийг илүү хүчтэй болгож өгдөг ч байж болзошгүй. Нэг талаасаа бид сайд дарга нарыг тахин шүтэж илүү эрх ямба эдлүүлснээр өөрт олдох боломж бололцоогоо ч алддаг байж магадгүй. Яг үүний жишээг доор дурдъя:

БГД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаад төрсөн өдрийн мэнд хүргэхдээ нэгэн ажилтан нь "Хайртай эрхэм даргадаа энэхүү өдөр бидэндээ ирсэн сайхан өдрийн мэндийг дэвшүүлье" гэжээ.

Магадгүй яг бидний энэ бялдууч сэтгэлгээ анги давхарга үүсгэх, сайд дарга нарыг нээрээ л бусдаас давуу эрх эдлэх ёстой гэдэг сэтгэлгээг суулгаад байгаа юм биш үү. Хүн төрөх л гэж төрдөг, хэн нэг алдартай хүн автобусаар зорьчиж байвал тэр нь тийм гайхах зүйл биш гэх мэтчилэн нийгмийн процессоо ойлгох хэрэгтэй гэдгийг харуулж байх шиг байна. Ойлгоогүйгээсээ болж нийгмийн анги давхарга нэмэгдсэнээр арай доод давхаргын хүмүүсийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Эцсийн эцэст бид чинь ардчилсан Монголын "Иргэд" гэх нэг л статустай шүү дээ.

С.Сувдансондор

ЭМЯ: 649 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн энджээ
ЭМЯ: 649 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн энджээ
 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Шадар сайд С.Амарсайхан: 12, 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.