Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Хичээл сургуулийн хоцрогдлыг ярихаас өмнө УИХ-ын хоцрогдлыг арилгах талаараа ярь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрбээр "Сурагчдын сурлагын асуудлыг сурагчдын амралтаас өмнө ярих хэрэгтэй байсан. УИХ унтаа байдлаасаа сэрэх хэрэгтэй байна. МАН-ынхны ирц бүрдээгүйгээс болж УИХ-ын чуулган 40 минутаар хоцорч эхэлээ. Өнөөдөр хичээл сургуулийн хоцрогдлыг нөхөхөөс өмнө УИХ-ын хоцрогдлыг яаж арилгах талаараа яримаар байна. МАН-ынхан хариуцлагатай байх ёстой. УИХ хэзээ ийм байсан юм бэ. Төр засаг ном журмаараа ажиллахгүй, баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна. УИХ ядаж цагтаа эхлэх хэрэгтэй. Ирцээ ч бүрдүүлж чадахгүй арчаагүй УИХ тарцгаа" гэв.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.