Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд өртсөн зам тээврийн 11 осол бүртгэгдэж, 3 хүүхэд амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 3-наас 6-ны хооронд нийт 1123 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 851 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 24 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтэж бэртсэний 9 хүүхэд байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 8 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж , 7 хүний амь хохирсны 3 хүүхэд байна.
Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 22 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирсон байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 9 хүн гэмтэж, 4 хүний амь нас хохирсны 2 хүүхэд байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж 9 хүүхэд гэмтэж 3 хүүхэд амь насаа алдсан байна.

Дэлхий даяар ковидын халдвар авсан хүний тоо 300 сая давлаа
Дэлхий даяар ковидын халдвар авсан хүний тоо 300 сая давлаа
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.