Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Урьдчилсан байдлаар Омикроны сэжигтэй тохиолдол илэрсэн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 7 секунд

БНСУ-руу зорчсон манай улсын хоёр иргэнээс омикрон хувилбарын халдвар бүртгэгдсэн тухай мэдээлэл цацагдаж эхлээд буй. Гэвч дотоодод омикрон хувилбар бүртгэгдээгүй хэмээн тус мэдээллийг үгүйсгэсэн. Тэгвэл тус асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон хувилбар баттай илэрсэн зүйл байхгүй. Манай улс генийн дараалал тодорхойлдог аппараттай болсон. Энэхүү аппарат дээр урьдчилсан байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн. Эцсийн хариу гараагүй.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, гадаадаас ирсэн гээд нийт 16 иргэний сорьц байгаа. Урьдчилсан байдлаар эхний 10 сорьцод байна. 10-12 дугаар сарын шинжилгээний 100 сорьцыг Япон улс руу явуулсан. Гэхдээ шинжилгээний хариу эцэслэж гараагүй.

Бид сэжигтэй сорьцуудаа тэр аппаратад уншуулаад эхэлчихсэн байгаа. Энэ долоо хоногт багтаж хариу нь гарна. Омикрон орж ирлээ гээд айж сандраад байх шаардлагагүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан шүү дээ. Дельта хувилбар уушги руу орж илүү их хүндэрдэг байсан бол омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг үрэвсүүлж байна. Энэ нь илүү томуу томуу төст хэлбэртэй төстэй байна гэсэн үг.

Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондонд очсон иргэн байгаа. Гэхдээ Монголоос очсон гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ хувилбар нь 2.5 хоногийн нууц хугацаатай. Тухайн иргэн транзит хийж явсан. Замдаа халдвар авсан уу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй.

Солонгост очсон иргэний тухайд тэнд оршин суудаг иргэн юм билээ. Тусгаарлалтад байх үедээ батладсан. Онгоцны буудлаас халдвар аваад гэртээ тусгаарлалтад орсон уу хэлж мэдэхгүй шүү дээ" гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнийн хүсэлтээс татгалзлаа
Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнийн хүсэлтээс татгалзлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.