УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Энэ хууль бол сүүлийн 4-5 жил яригдаж байгаа Төрийн бус байгууллагын тухай хууль юм. Бид ТББ гэдэг нэрэндээ дасчихсан. Сан, холбоо гэдэг нэртэй байх ёстой. Авлига, ашиг сонирхолтой тэмцэх асуудал бол эрх барьж байгаа МАН-ын нэгдүгээр бодлогын асуудал гэж Ерөнхий сайд удаа дараа хэлж байгаа. Үүнтэй тэмцэхийн тулд бодлогын түвшинд тэмцэх ёстой.
Манай улсын ОУ-ын байгууллагууд саарал жагсаалтад оруулсан. Таван шаардлага тавьсны нэг нь төрийн бус байгууллагын хуулийг шинэчлэх юм. Энэ хуулийг дэмжихгүй бол эргээд саарал жагсаалтад орно. Засгийн газрын тэргүүн манлайлаад байхад доогуур нь бужигнуулаад байна. ШӨХТГ дэргэдээ мэргэжлийн нэгдсэн холбооны үндэсний зөвлөл байгуулж байна. Иргэний нийгмийн байгууллага төрөөсөө тусдаа, төрийн байгууллагаасаа хараат бус байх ёстой байтал төр өөрөө төрийн бус байгууллага барьж байна. Сарын өмнө энэ хууль дээр хориглосон байхад Шадар сайд гүйж очсон байна. Ингэснээрээ Ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцэж байна уу. Нэг бодлого явуулах гэхээр санаатай санаагүй ийм үйл ажиллагаа явуулаад байх юм. Авлигатай тэмцэхийн тулд төрийн тендерт мэргэжлийн холбоодыг татаж оруулна гэсэн сургаар зарим нөхөд өөрсдөө мэргэжлийн холбоод дэргэдээ байгуулаад эргээд тендерээ өөрсдөө 100 хувь хийх зүйл хийгээд байна уу гэж би хардаж байна. Монгол Улсын хамгийн их тендер зохион байгуулж байгаа байгууллага дэргэдээ мэргэжлийн холбоо байгуулж байна" гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Агентлаг дэргэдээ холбоо байгуулж байна ❗️❗️❗️
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) January 6, 2022
Арга хэмжээн дээр нь Шадар сайд гүйгээд оччихсон байна. Ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцэж байгаа юм уу ❓❓❓@Enkhbayar_bat @AmarsaikhanS @OyunerdeneMN pic.twitter.com/JgxNNAn6JG