Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Ганбаатар: 10 шугамтай үйлдвэрийн ес нь хэвийн ажиллаж байна, түлш тасалдах аюулгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болох гурван барилга шатаж байсныг НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах анги газар дээр нь ажиллан унтраажээ. Үүнээс үүдэн түлш тасалдах эрсдэлтэй эсэх талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатартай утсаар холбогдож тодрууллаа.

-Гал юунаас болж гарав?

-Баруун бүсэд нийт дөрвөн үйлдвэр ажилладаг. Үүний нэг үйлдвэрт нь үүрийн 04.00 цагт гал гарч, онцгойгийн албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан. 10 шугамтай үйлдвэрийн нэг шугам нь зогссон. 9 шугам хэвийн ажиллаж байгаа учир түлш тасалдах аюулгүй. Хэвийн горимоор ажиллаж байна. Галын шалтгааныг тодруулахаар онцгой, цагдаагийнхан ажиллаж байгаа.

-10 шугам нийлээд өдөрт нийт хэдэн тонн түлш үйлдвэрлэж нийлүүлдэг вэ?

-Улаанбаатар хотод манай зүүн болон баруун бүсийн үйлдвэрүүд нийлээд 3000-3600 тонн түлш нийлүүлж байна. Үйл ажиллагаа нь зогссон энэ шугам өдөрт 150 тонн түлш нийлүүлдэг байсан. Энэ шугамыг зүүн бүсийн нэг шугамаар нөхөж ажиллуулж байгаа.

-Хүн бэртэж гэмтсэн үү?

-Хүн гэмтэж бэртээгүй.

Казахстаны нөхцөл байдлаас үүдэж  олон улсын биржэд ураны үнэ ханш найман хувиар нэмэгджээ
Казахстаны нөхцөл байдлаас үүдэж олон улсын биржэд ураны үнэ ханш найман хувиар нэмэгджээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна