Казахстанд шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал хурцадмал байдалд орж улмаар зарим талаараа дэлхий нийтийн анхаарлыг ч татах болов.
Тэгвэл тус улсын хамгийн том хот болох Алматы болон Мангистау мужид өчигдөр онц байдал зарласан юм. Онц байдал нь хоёр долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ.
Харин Казахстан улсад үүсээд буй тогтворгүй байдлын улмаас олон улсын биржэд ураны үнэ ханш найман хувиар өсчээ.