Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Олон нийтийг хамарсан жагсаалд оролцохгүй байхыг АНХААРУУЛЛАА

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын дараа Казаxстаны Засгийн газар огцорч буйгаа зарласан. Учир нь жагсагчид Засгийн газрыг огцрохыг шаардсан юм.

Улмаар тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казаxстан улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "Казахстан Улсын зарим хотуудад өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна" хэмээжээ.

Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
 
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.