Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "2021 оны арваннэгдүгэр сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр нийт 95 нислэг орж ирсэн. Үүнээс 9723 ирсэн байна. Эдгээр иргэдээс одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөвөрлөгдсөн тохиолдол орж ирсэн. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудад одоогийн байдлаар омикроны халдвар бүртгэгдээгүй. Энхийг сахиулагч нарын нислэг тусдаа. 244 энхийг сахиулагчид Бага баянд тусгаарлагдаж байгаа. Эдгээр алба хаагчдаас ч мөн омикрон хувилбар илрээгүй.
Гуравдугаар тунд иргэдээ хамрагдахыг уриалж байна. Энэ нь өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлж буй. Омикрон хувилбарын нэг онцлог нь хүний биед нэвтрэх эрсдэл нь өндөр. Хэдийгээр нэвтрэх чадвар сайтай ч гуравдугаар тунгийн дархлаа хүнийг хүндрэл, нас баралтаас сэргийлж байна" гэв.