Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууц түрээслэх, бараа материал зарах нэрийдлээр 200 гаруй иргэнийг залилсан этгээдийг баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

Энэ оны долдугаар сараас хойш цахим сүлжээнд орон сууц түрээслэх болон автомашин, бараа материал зарах нэрийдлээр хуурамч зар байршуулан 200 гаруй иргэнийг залилсан сэжигтэн "Б"-г энэ сарын 29-ний шөнө баривчилжээ.

Тус хэргийн талаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Болдбаатар "Энэ сарын 29-ний шөнө залилах төрлийн гэмт хэрэг үйлддэг Б гэгч этгээдийг дайчлан баривчилсан. Тус этгээд нь Ховд аймгийн харъяат бөгөөд Орхон аймгийн сум дундын шүүхээс 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хоёр жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж, хорих ангиас суллагдсан. Урьд нь 2-3 удаагийн ял шийтгэгдэж байсан нэгэн.

Хорих ангиас суллагдсан байх хугацаандаа нийт 200 гаруй иргэнээс 70 орчим сая төгрөгийг залилан мэхлэх байдлаар олж авсан. Тус гэмт хэргийг үйлдэхдээ цахим сүлжээнд бараа материал хүргэж өгч, ажил үйлчилгээ үзүүлнэ гэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн" гэв.

Гэр бүлийн хүчирхийллийн 128 дуудлага бүртгэгджээ
Гэр бүлийн хүчирхийллийн 128 дуудлага бүртгэгджээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.