Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2221 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1716, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 128, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 102 бүртгэгдсэн байна.
Автомашин согтуу жолоодсон 114, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 132, хүний биед халдсан 45, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 181, эрүүлжүүлэх байранд хоносон 191, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 99 тохиолдол гарчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 128 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.