Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Оны эцэс болж байхад баахан асуудал чөлөө завгүй орж ирж байна. Сайн ярилцаж байж шийдэх боломж олгохгүй байна. Та бүхний оруулж ирж байгаа шинэ сэргэлтийн бодлого 2016-2020 онд амалсан мөрийн хөтөлбөрүүдтэй давхцаж байгаа юу. Ард түмний амьдрал тэсэхүйеэ бэрх болж байна. Шинэ сэргэлтийн бодлого чинь нэг л явцгүй болох байх. Хуурамч амлалт болох вий. Оюу толгойн асуудал, төмөр замын өргөн нарийн цариг гээд асуудал их байна" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би улс төржихгүй л явж байгаа шүү, Д.Ганбат дарга аа. Өмнө нь Оюу толгой, өргөн нарийн царигийн асуудал таны парламентэд байх үетэй надаас илүү хамааралтай болно. Цар тахлын хүнд үе байна. Хувийн хэвшлийг дэмжих асуудал л өнөөдөр орж ирж байна. Сөрөг хүчин улс төр хийх нь зөв. Одоо бид сонгууль дөхөхөөр улс төр хийдэг баймаар байна. Дахиж Гашуунсухайтын төмөр зам шиг 14 жил гацаасан асуудал бага байгаасай. Өмнө нь эхлүүлсэн олон бүтээн байгуулалтуудаа дуусгаад авах юм сан. Бага талцаж, их хийе гэдэг агуулгаар хандаж байгаа. Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гаръя. Дөхөөд маргалдъя" гэлээ.

12 зорчигчтой суудлын автомашин замын хажуу руу унажээ
12 зорчигчтой суудлын автомашин замын хажуу руу унажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.