Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхийлөгчийн цом“-ын төлөөх барилдаанд Б.Бат -Өлзий түрүүлж, М.Бадарч үзүүрлэв

Огноо
Унших
1 минут 14 секунд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглож МУ-ын харцага Б.Бат-Өлзий уран хурц барилдаан үзүүлж түрүүлсэн бол МУ-ын гарьд М.Бадарч үзүүрлэлээ.

Нэгийн даваанд улсын цолтой хэд хэдэн бөхчүүд өвдөг шороодсон ширүүхэн барилдаанууд гарсан юм. Тухайлбал, Улсын харцага А.Цацабшир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Х.Гантулга, улсын начин Ш.Шинэбаяр, улсын начин Ж.Чулуунбат, улсын начин Л.Батзориг, улсын начин Ц.Чимэддорж, улсын начин Б.Хишигбаатар зэрэг улсын цолтой бөхчүүд өвдөг шороодсон билээ

Сонирхуулахад, улсын арслан Ц.Содномдорж өнөөдрийн Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглож, нэгийн даваанд аймгийн заан Г.Дармаажанцанг давсан. Гэвч Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны хоёрын даваанд тэрбээр аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус өвдөг шороодсон юм.

Улсын арслан Ц.Содномдорж өвдөг шороодов
Улсын арслан Ц.Содномдорж өвдөг шороодов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд