УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Өөрөөр хэлбэл цар тахлын хуульд төсвийн тодотгол хийх эрхийг УИХ-д үлдээхийг хүчингүй болгох хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан бол байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хассан байна. Ингэснээр улсын төсвийн ерөнхийлөн захирагчаар Засгийн газар хэвээр үлдэх бөгөөд УИХ төсвийн тодотгол хийх бүрэн эрхээ авч үлдэх юм.