Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн аудитын байгууллагуудын аудитын тайланг иргэд нээлттэй үзэх боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

Үндэсний аудитын газраас “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг өнөөдөр /2021.12.28/ эхлүүлж, олон нийтэд танилцуулж байна.

Өнөөдрөөс эхлэн иргэд, олон нийт “Нээлттэй аудит” http://open.audit.mn портал сайтаас Төрийн аудитын байгууллагын аудитын тайлангуудыг дэлгэрэнгүй, хураангуй, визуал зэрэг олон төрлийн хувилбараар хүлээн авах боломжтой боллоо.

Энэхүү портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр төрийн хяналтын чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх цаашлаад “САЙН ЗАСАГЛАЛ”-ыг бэхжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах чухал алхам болж байгааг Төрийн аудитын байгууллагаас онцоллоо.

Тус "Нээлттэй аудит" сайт нь Европын холбооны Итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх нь” төслийн шугамаар үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.

Үндэсний аудитын гуравдугаар газрын захирал Д.Энхболд: "Энэхүү сайтаар дамжуулан иргэд олон нийт аудитын хяналт, тайлангуудыг хаанаас ч хүссэн үедээ хандан мэдээлэл авч болно. Аудитын бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой болж байна гэсэн үг юм. Учир нт аудит хийх сэдвийн саналд хүн бүр өөрсдийн саналаа цахимаар өгөр боломжтой. Хийгдэж буй аудитын сэдвээ сайтад байршуулсны дараа санал, хүсэлтээ илгээх юм. Харин аудитын үр дүн гарснаас хойш зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр УИХ, төрийн захиргааны төв байгууллагуудыг шахаж хамтарч ажиллана. Эхний байдлаар товч гол үр дүнгүүдийг сайтад байршуулах болно. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд нотлох баримтад үндэслэгдсэн бодит мэдээллийг авч олон нийтэд хүргэх боломж бүрдэж байна" гэдгийг хэллээ.

Мөн сайтаар дамжуулан нийтийн эрх ашгийг хөндсөн, олон нийтийн анхаарлын төвд буй асуудлаар аудит хийх санал болон Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ Төрийн аудитын байгууллагад цахимаар илгээх боломжтой.

Б.Буджаргал “Across the Years” арван өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоно
Б.Буджаргал “Across the Years” арван өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.