Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Буджаргал “Across the Years” арван өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

АНУ-ын Аризона мужийн Глендейл хотод энэ сарын 28-наас 2022 оны нэгдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагдаж буй. “Across the Years” арван өдрийн гүйлтэд хэт холын зайн гүйлтийн олон улсын тэмцээний найман удаагийн аварга Бямбаагийн Буджаргал оролцох гэж байна.

Тэрбээр энэ онд л гэхэд зургаадугаар сарын 20-26-нд АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотын "Petit national ice center"-т зохион байгуулагдсан зургаан өдрийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож 2038 тойрог хийж, 904 км зам туулснаар аваргалсан. Түүнчлэн зургаа хоногийн хугацаанд 900 км-ээс их зам туулсан дэлхийн 21 дахь хүн болсон байна. Үүнээс гадна хэт холын зайн Ази тивийн рекорд 834 км байсныг 70 км-ээр шинэчилснээс гадна тус тэмцээний дээд амжилт 835 км байсныг 69 км-ээр шинэчлэн тогтоосон билээ.

Батлан хамгаалах яамны 110 жилийн ойн баярын хурал болж байна
Батлан хамгаалах яамны 110 жилийн ойн баярын хурал болж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.