Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 204 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 122 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 78 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 4 тохиолдол батлагджээ. Халдварын улмаас нас барсан тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 879
-Хүндэвтэр 1203
-Хүнд 243
-Нэн хүнд 42 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4373 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2367 иргэн байна. Үүний 105 нь жирэмсэн, 381 хүүхэд байна.