Голдэн Стэйт Уорриорс, Финикс Санс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 116:107 харьцаагаар Дайчид хожлоо. Ингэснээр тэд бүсийнхээ нэгдүгээр байрт эргэн бичигдэж эхлэв.
Өнөөдрийн тоглолтод Стефэн Көрри 33 оноо 6 дамжуулалгт өгч Зул сарын баярын шилдэг тоглолтоо үзүүлэн багаа хожилд хөтөлсөн байна. Харин Сансаас Крис Пол 21 оноо 8 дамжуулалт, Дэ Андрэ Эйтон 18 оноо 7 самбар авчээ.