Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн Хятадын иргэдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсад зохион байгуулалттайгаар цахим гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэн Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн нарт ял оноосон.

Тодруулбал, Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн нарын эдлэх ялыг таван жилийн хугацаагаар, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарын эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар тус тус тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Нарсу болон түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нараас “...гэм буруугийн асуудлаар...” давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Шү Хуй Хуан, Еэ Чин Хуй, Хуан Яао Шэн, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн, Нарсу нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Хоршоологчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд