Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Антикорона багийн Д.Нарангэрэл Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Түүний хувьд эрүүл мэндийн салбарт 36 жил ажилласан бөгөөд үүнээс төрийн захиргааны төв байгууллагын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд 27 жил тасралтгүй ажиллажээ. Ингэхдээ коронавируст цар тахлын үед Антикорона багийн нэг хэсэг болон ажиллаж байсан билээ.

С.Амарсайхан: Цахилгааны төлбөрийг хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна
С.Амарсайхан: Цахилгааны төлбөрийг хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна
 
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.