Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Цахилгааны төлбөрийг хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж Цар тахлын хуулийг сунгах эсэх талаар хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Цар тахлын хүнд нөхцөлд цахилгаан дулааны үнийг төрөөс хариуцаж байгаа нь иргэд, ААН-үүд рүүгээ чиглэсэн үр дүнтэй ажил болж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлэх талаар Засгийн газар хэлэлцэж байгаа юу" гэж асуулаа.

Шадар сайд С.Амарсайхан "Айл өрхийн тог цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл төлбөрийг хөнгөлөх асуудал Засгийн газарт яригдаж шийдвэрлэгдэхээр явж байгаа" гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоолны амт мэдрэгддэг “долоодог“ зурагт зохион бүтээжээ
Хоолны амт мэдрэгддэг “долоодог“ зурагт зохион бүтээжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд