Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Данзанноров: Н.Түвшинбаяр Э.Энхбатын эмчилгээний төлбөрт 3 тэрбум орчим төгрөгийн хохирол төлсөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, түүний хэргийг прокурорт буцаалаа. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан байна.

Харин хурлын дараа түүний өмгөөлөгч Л.Данзанноров дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Н.Түвшинбаяр хохирлоо төлж байгаа. Нийт гурван тэрбум төгрөгийн хохирлыг төлсөн. Цаашдаа ч төлнө. Төлөх ёстой. Мөн маш их гэмшиж байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн хийхээр прокурорт буцсан. Гэм буруутай эсэхтэй маргахгүй. Хохирогчийн эрүүл мэнд чухал" гэлээ.

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд