Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 328 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 119 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 84 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн 125 тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1977 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 814
-Хүндэвтэр 1072
-Хүнд 279
-Нэн хүнд 42 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3906 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2207 иргэн байна. Үүний 100 нь жирэмсэн, 400 хүүхэд байна.