Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр зам дээр дайруулсан ажилчны хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 45 секунд

Энэ сарын 18-ны 20.35 минутын орчим Сүхбаатар эргэх депогийн машинч “М” сэлгээ хийж байсан ТЭМ2-1221 серийн илчит тэргийг өртөөний 4-р зам руу гарах үед М33 дохионы дэргэд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Уг болсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх гэж УБТЗ-ын ХНН-ээс мэдээллээ.

Мөн осол гарсан даруй УБТЗ-ын даргын тушаалаар ажлын хэсэг гарч, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотоос Сүхбаатар депод очиж ажиллажээ.

Ирэх сараас Москва руу шууд нислэг үйлдэж эхэлнэ
Ирэх сараас Москва руу шууд нислэг үйлдэж эхэлнэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.