Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг МАН-ын бүлэг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар цар тахлын хуулийг хэлэлцэж байгаа аж. Улмаар тус хуулийг 6 сараар сунгахыг дэмжсэн байна.

Ингэснээр иргэд ипотекийн зээлээ дахин 6 сараар хойшлуулах боломжтой болж байгаа аж. Харин тог, дулаан, цахилгааны төлбөрийг төрөөс төлж буй асуудлыг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын шийдвэрлэх асуудал юм.

Ковидын хууль буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор баталсан.

Энэхүү хууль нь батлагдсан цагаас эхлэн дөрвөн удаагийн хуулийн өөрчлөлтөөр нийт 95 зүйл, заалтыг өөрчилсөн байна. Түүнчлэн энэ хуулийн зохицуулалтаар төрөөс явуулж буй худалдан авах ажлууд болон төрийн байгууллагуудын томилгоог шууд хийж байгаатай холбогдуулан ард түмэн ковидын хуулийг эсэргүүцэж буй.

Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 29-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар энэхүү хуулийн хэрэгжилтийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байдаг.

“Жагсаал цуглаан хийх тухай хуулийг шинээр боловсруулах хэрэгтэй“
“Жагсаал цуглаан хийх тухай хуулийг шинээр боловсруулах хэрэгтэй“
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.