Энэ сарын 18-нд Германы Бремен хотноо зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг эх орноо төлөөлөн оролцож буй. Тэгвэл тэд тус тэмцээнд амжилттай оролцон зургадугаар байранд шалгарч, ДАШТ-ий дөрөв дэх цомоо хүртсэн байна.
Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, "Шонхор" үзүүлбэрээр оролцон, дахин шагналт зургадугаар байрт шалгарчээ. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ.
Сануулахад, өнгөрсөн долоон удаагийн тэмцээнд баг бүрэлдэхүүн нийтдээ 1 тэрбум төгрөгийг зөвхөн энэ тэмцээнүүдэд оролцохдоо өөрсдөөсөө санхүүжүүлсэн байна хэмээн онцолсон байна.