Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бод малын үнэ 32-66 мянган төгрөгөөр нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 11 дүгээр сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 42.4 мянга, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 66.3 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Мөн соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 32.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Эр хонины үнэ 207.1 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 200 төгрөг, эр ямааны үнэ 148.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Эр хонь энэ оны 11 дүгээр сард нийслэлд хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол Дорнод аймагт хамгийн бага буюу 160.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.6 мянган төгрөгөөр багасжээ.

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 11 дүгээр сард боодолтой өвсний (20 кг) үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 22 мянга, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөг байв.

Үхрийн шир 2 метрээс дээш урттай нь 11 дүгээр сард 5.9 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 1.1 мянган төгрөгөөр, ямааны цагаан ноолуур 1 кг-ын үнэ 100.1 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 10 мянган төгрөгөөр багассан байна.

Хивэгний (25 кг) үнэ мөн сард Хэнтий аймагт хамгийн их буюу 24 мянга, Архангай аймагт хамгийн бага буюу 13.5 мянган төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

ЭМЯ: Сүүлийн 24 цагт ковидын нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: Сүүлийн 24 цагт ковидын нас баралт бүртгэгдээгүй
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.