Хөл бөмбөг сонирхогчдын сэтгэл зүрхэнд дуу хоолой дүр төрхөөрөө хоногшсон хөл бөмбөг тайлбарлагч Э.Балжинням өчигдөр таалал төгссөн
Тэгвэл түүний насан туршдаа хөгжөөн дэмжиж ирсэн Оросын Спартак Москва клубээс түүний дурсгалд зориулж хүндэтгэл үзүүлжээ.
Тус клубын албан ёсны твиттер хуудсанд “Энэ мэдээг сонсоход туйлын харамсалтай байлаа. Бид түүний найз нөхөд, гэр бүл, шүтэн бишрэгчидтэй нь хамт байх болно. Олон жилийн турш түүнийг дэмжсэнд маш их талархаж байна. Тайван нойрсдоо” гэжээ.