Монгол банкны мөнгөний бодлогын хороо хоёр өдрийн турш хуралдсан. Ээлжит хурлаар банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, ирээдүйн хандлага, эрсдлүүдийг хэлэлцжээ. Үүнд:
- Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,
- Урт хугацааны репо санхүүжилтын хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх,
- Репо санхүүжилтийн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж тогтоох,
- Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 11.5 хувьд хүргэх зэрэг багц шийдвэрүүдийг гаргажээ.