Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Болорчулуун: Дорнод явах замд “тамын 50” гэж нэрлэсэн хэсэгт онгоцны дайтай хүмүүс амь нас эрүүл мэндээрээ хохирч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн өөрчлөлтөд иргэний агаарын тээврийн бараа материалыг татвараас чөлөөлөх тухай тусгаж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр "Автомашины ослоор жилд 500 гаруй хүн нас барж байна. Харин жижиг оврын онгоцнууд манай улсын хувьд хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарт хүнд өвчтэй хүмүүсийг яаралтай онгоцоор зөөх хэрэгтэй. Дорнод аймаг руу онгоц үргэлж явдаг байсан. Сүүлийн 2-3 жил явахаа больсон. Явуулж өгөөч ээ ЗТХЯ-ныхан. Тамын 50 гэж нэрлэсэн тэр хэсэгт онгоцны дайтай хүмүүс аваар осолд орон эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Зам дээрээ ч анхаарах хэрэгтэй, онгоцоо ч явуулж өгөх хэрэгтэй" гэв.

ЗТХЯ: Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудлууд болгон өргөтгөнө
ЗТХЯ: Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудлууд болгон өргөтгөнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.