Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудлууд болгон өргөтгөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн өөрчлөлтөд иргэний агаарын тээврийн бараа материалыг татвараас чөлөөлөх тухай тусгаж байгаа юм.

ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Иргэний агаарын тээврийн салбарт баримталдаг үндсэн үйл ажиллагаа бол хөдөлгөөний аюулгүй ажиллагаа юм. Бараа материалыг татвараас чөлөөлснөөр зорчигчдоо нэмэгдүүлэх, нислэгээ нэмэгдүүлэх зэргээр зардал буурах боломжтой. Бидний нэг дутагдалтай тал бол дадлагжуулах, мэдлэгжүүлэх техникийн сургалтуудыг эх орондоо хийх боломж хязгаарлагдмал байдаг. Учир нь үүнтэй холбоотой тоног төхөөрөмжүүд өндөр үнэтэй байдаг. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг эх орондоо суурьшуулах, сургалтыг ОУ-ын түвшинд зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Ховд, Увс, Дорнод, Өмнөговь зэрэг чиглэлийн орон нутгийн нисэх буудлуудыг ОУ-ын нисэх буудлууд болгон өргөтгөх зорилт тавин ажиллаж байна. 2022 оноос ажил эхэлнэ" гэв.

Таван Толгой түлш ХХК: Иргэдийн гар дээр буй шуудайг худалдан авч эргэлтэд оруулна
Таван Толгой түлш ХХК: Иргэдийн гар дээр буй шуудайг худалдан авч эргэлтэд оруулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.